Монгол Улсын 15-69 насны дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний дутагдалтай байгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдээллээ.
Иймд суугаа өнгөрүүлэх хугацааг хязгаарлаж алхах, гүйх, хөнгөн аэробик дасгалыг тогтмол хийх нь цусны даралт ихсэх, илүүдэл жин, таргалалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг бөгөөд сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын чанар, сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг хэмээн зөвлөв.
Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:
- Алхах үед хүний ген өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг учраас дархлаа сайжирч өвчин эдгэдэг.
- Теломер эс уртасдаг учраас хавдар болон бусад өвчнөөс сэргийлэх боломж бий болдог.
- Гэдэсний үйл ажиллагаа сайжирч ашигтай ба ашиггүй бактерийн тэнцвэрийг гэдэс маш сайн зохицуулснаар биед туссан өвчин эдгэрэх ба цаашид өвчлөхгүй байх боломж үүснэ.
- Тестостерон хэмээх дааврын хэмжээ нэмэгддэг учраас уургийн нийлэгжилт нэмэгдэн бодисын солилцоо сайжирч, өөх тосны солилцоог идэвхжүүлдгээс гадна булчингийн хүч чадал нэмэгдэнэ.
- Аз жаргалын гормон ялгардаг учраас урам зориг, эрч хүч биед бий болж, санаа сэтгэлийн хүч бий болсноор алив өвчнөөс амархан ангижрах боломжтойг НЭМҮТ зөвлөв.