ФОТО: Дараа төрөлдөө хайр, хүндлэл дунд аз жаргалтай амьдраарай Осоржамаа минь

Нэгэн цагт Монголчуудад сошиалаар танигдаж, сайн муугаар хэлүүлж явсан О.Осоржамаа агсны дурсгалд зориулж зул өргөх ёслол Төв талбайд /2025.12.15/ боллоо.  

Монголд ухаалаг утастай, фэйсбүүк ашигладаг хүн бүхэн ямар нэг хэмжээгээр О.Осоржамааг мэддэг байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Гар утаснаасаа үйл хөдлөл, ярих хэлэх бүрийг нь анхааран харж, ам дамжин ярьцгаасаар түүнийг “сошиал од” болгосон. 

Гэвч бүтээсэн “од” нь өөрсдийнх нь хүссэнээр бус өөрийнхөөрөө амьдраад байсан учир элдэвлэж, доромжлох нь энгийн үзэгдэл болов. 

Харин “од” магтан шагших, шоолж тохуурхахын алиныг нь ч эс тоон өөрийнхөөрөө амьдарсаар буцлаа.

Дараа төрөлдөө хайр, хүндлэлээр хүрээлүүлж, аз жаргалтай амьдраарай Осоржамаа минь.  

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн