МИАТ: Энэ сарын 4-нийг дуустал Сөүл, Токио, Бээжин чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна

Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн Boeing 787-9 агаарын хөлөгт техникийн дутагдал гарсан байна. Үүнтэй холбогдуулан 2026 оны наймдугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа.

Тус нислэгт зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдыг бусад нислэгт шилжүүлэх, дамжин нислэгийн зохицуулалтыг хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 2026 оны наймдугаар сарын 4-ний өдрийг дуустал Сөүл, Токио, Бээжингийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлтүүд орж байгаа тул өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

Одоогоор Мэдээлэл, лавлагааны төвийн утасны ачаалал их байгаа тул дуудлага хүлээгдэж болзошгүйг хүндэтгэн ойлгоно уу. Шилжүүлэн захиалсан нислэгийн мэдээллийг тасалбар худалдан авахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар болон и-мэйл хаягаар хүргүүлж байна. Зорчигчдын тав тух, нислэгийн өөрчлөлттэй холбоотой гарч буй хүндрэлд хүлцэл өчье.

Иймд эрхэм зорчигч та бүхнийг хүлээцтэй хандаж, дэмжлэг үзүүлэхийг хүсье гэж МИАТ ТӨХК-аас мэдэгдэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн