Алслагдсан хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Тус хороонд алслагдсан буюу Эмээлт, Баруун түрүү орчмын иргэд харьяалагддаг байна.

Тус барилга нь зоорьгүй хоёр давхар, 36мх36м хэмжээтэй гурван блок, 2,556 м.кв талбайтай. 100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн зургаан анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн байна.

Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн