Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 11:00 цагт хуралдахаар зарлагдсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хэлэлцэх асуудлын дараалал хурлын үеэр танилцуулагдана. Миний хүлээлтээр бол намын даргын асуудал яригдаж байгаа учраас Бага хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гарна.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан юунд анхаарах, яагаад нэгнийгээ харлуулах үйл ажиллагаа явагдаад байгаа талаар асуудал яригдана.
Намын даргад Бага хурлын гишүүн бүр нэр дэвших эрхтэй. Ил тод нээлттэй, намын институтийн хөгжлийг харсан, хүний эрхийг дээдэлсэн, эв нэгдлийг хангадаг хүн даргад сонгогдоосой.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар: Одоогоор намын даргад өрсөлдөхөө илэрхийлээд буй Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэсэн хоёр хүн байна.
Энэ хоёр намын болон улс төрийн туршлагатай учраас Бага хурлаас намын дарга тодрох боломжгүй. Намын бага хурлаас дарга болохын тулд 3/2 хувийн санал авах ёстой. Энэ хоёр хүний хэн хэн нь Бага хурлаас ийм санал авч чадахгүй учраас Их хурлаар шийдвэрлэгдэх байх.