Төв шуудангийн урд талд байрлах Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Зориг агсны хөшөөг долоодугаар сарын 31-ний шөнө 03:00 цагт нүүлгэн шилжүүлсэн асуудал гарсан.
Тэгвэл өнөөдөр С.Зориг агсны хөшөөг Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд орших Ардчиллын ордны гадна талбайгаас буцаан авчирч хуучин байршилд нь эргүүлэн тавилаа.