А.Ариунзаяа: Ерөнхий сайд заавал намын дарга байна гэсэн дүрэм байхгүй. Сонгуулийн ялалтын дараа намын даргаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж бий

Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр болж үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тус намын Удирдах зөвлөл нь 32 гишүүнтэй бөгөөд 90 хувийн ирцтэйгээр хуралдсан аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Удирдах зөвлөлөөс МАН-ын бага хурлыг есдүгээр сарын 27-нд зарласан. Энэ үеэр зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.

Ямар зохион байгуулалт вэ гэдгийг нээлттэй орхисон. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд бага хуралд орох ёстой. Бага хурлаас Их хурлын товыг зарлах бөгөөд энэ ондоо багтаж зохиох ёстой.

Хоёрдугаарт Хяналтын хорооноос Удирдах зөвлөлд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой нийгэмд гарч буй хардлага, барьж хорьсон асуудал намын даргын сунгаатай холбоотой байна уу, өрсөлдөөн шударга явж байна уу гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүнд суурилж Удирдах зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ.

Хүмүүс Ерөнхий сайд заавал намын дарга байх ёстой гэсэн дүрэмтэй гэж яриад байгаа. Манай намын дүрэмд Ерөнхий сайд намын дарга байна гэсэн дүрэм байхгүй. 

Манай дүрэмд сонгуулийн ялалтын дараа намын даргаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж байгаа. Намын ээлжит их хурлын хооронд даргын орон тооны асуудал гарвал бага хурлаар намын даргаа сонгох асуудал бий. Тэгэхээр энэ сарын 27-ны бага хурлаар хэн нэр дэвших асуудлыг ярина” гэж мэдээлэл өглөө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн