Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground 2 тэмцээн Сербийн Белград хотноо хагас шигшээ шатны тоглолтуудаар үргэлжилж байна.
Манай улсын “The MongolZ” баг шөвгийн наймд Европын “G2 Esports” багийн эсрэг “Во3” (гурван “map”-аар ялагчийг тодруулах) журмаар өчигдөр тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгуулсан.
Харин шөвгийн дөрөвт Нидерландын “Team Liquid” баг мөн адил “Во3” журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай хожлоо. Ийнхүү тэд 1.2 сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground 2 тэмцээний аваргын төлөө тоглохоор болж байна.
“The MongolZ” баг аваргын төлөө Бразилын “FURIA” болон Саудын Арабын “Team Falcons” багийн аль хожсонтой нь “Во5” журмаар маргааш 21:00 цагт тоглоно.