Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан гурван өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Б.Бат-Өлзийгөөр арав даван түрүүллээ.
Удахгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, түрүүлсэн улсын арслан Б.Орхонбаярт ДАЯН АВАРГА цол өгөх юм. Харин ес давж үзүүрлэсэн улсын заан Б.Бат-Өлзий УЛСЫН АРСЛАН цолын болзол хангаж байна.