Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан гурван өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.
Арав давж түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх улсын арслан Б.Орхонбаярт Ерөнхийлөгчийн зарлигаар ДАЯН АВАРГА цол олголоо.
Харин ес давж үзүүрлэсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Б.Бат-Өлзийд УЛСЫН АРСЛАН цол олголоо.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав