Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Олимпын таеквондогийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) долоо дахь өдрөө М Банк аренад үргэлжилж байна.
Энэ өдөр Паралимпын төрлийн аваргууд тодорч буй. Эрчүүдийн К44 буюу – 63кгд “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ түрүүллээ.
Манай тамирчин аваргын төлөө Дэлхийн иж бүрэн медальт, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2:0-ээр ялж эх нутагтаа төрийн дууллаа эгшиглүүлэхээр болж мөн шар тивийн зургаа дахь алтаа зүүлээ.