Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав тивийн аварга боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй таеквондогийн тивийн аварга шалгаруулах тэмцээн долоо дахь өдрөө үргэлжиллээ.

Энэ өдөр пара таеквондогийн төрөлд медальтнууд тодорсон юм.

Пара таеквондогийн Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кгд “Парис-2024” паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав өрсөлдлөө. 

Манай тамирчин аваргын төлөөх тулаанд Узбекстаны Рустамова Кароматойтай тулалдаж 2:1-ээр ялж эх нутгийн дэвжээнд алтан медаль хүртлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн