С.Энхбаяр: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 616 барилга угсралтын ажил явагдаж байна

С.Энхбаяр: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 616 барилга угсралтын ажил явагдаж байна

Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгах хяналт шалгалтыг эхлүүлжээ.

Энэ тухай Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 616 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга угсралтын ажлууд явагдаж байна.

Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг холбогдох зөвшөөрлийг авч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, стандарт, норм, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлахыг зөвлөж байна” гэв. 

Түүнчлэн Өгөөмөр захын хойно нийт 5.5 га талбайд 2,448 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн сүүлийн ээлж болох V ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тухайн орчимд байрлах 91А орон сууцны иргэдээс орон сууцанд нь доргилт өгсөн, улмаар ан цав үүсэж иргэдийн тав тух, аюулгүй байдал алдагдсан. Мөн 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж буй зэрэг гомдлыг ирүүлжээ.

Энэ дагуу хяналт шалгалт хийхэд барилгын ажлыг гүйцэтгэж буй байгууллага нь барилгын ажилтай холбоотой бусад зөвшөөрлөө авсан хэдий ч барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон тул барилга угсралтын ажлыг түр зогсоож, хууль, дүрэм журмын дагуу холбогдох зөвшөөрлийг авч барилга угсралтын ажлаа эхлүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

зураг
 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн