“Милан Кортина 2026” өвлийн олимпын наадам нээлтээ хийхэд ердөө долоо хоног үлджээ.
Энэ удаагийн цагаан олимпод Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдөх юм. Нээлтийн ёслолд аль улсын баг ёслолын хувцсаар гангарах нь үргэлж олны анхааралд байсаар ирсэн билээ.
Тэгвэл энэ жилийн Монгол Улсын шигшээ багийн нээлт болон хаалтын ёслол, олимпын хотхонд өмсөх чөлөөт загварын хослолыг “Goyol Cashmare” урласан юм.
Их Монгол Улсын үеийн хувцасны уламжлалыг хадгалсан дээл
“Goyol Cashmare”-ийн зүгээс түүхийн хувьд хамгийн хүчирхэг байсан XIII – XV зууны үеийн Их Монгол Улсын үеийн дээл, хувцасны уламжлалт хэв, шинжийг агуулсан дээлийн соёлыг гаргаж ирэхийг зорьсон байна. Бидний хэлж заншсанаар хүннү захтай буюу мөөрөлжин захтай дээлийн загварыг сонгожээ.
Энэ дээл нь морь унах зэрэг хөдөлгөөнд саадгүй хормойн оноотой гэдгийг онцолж байв.
Эртний нүүдэлчдийн соёлоос сэдэвлэсэн шилэвчтэй малгай
Өвлийн олимпод төрөлд багтах зорилготой мөсний шагай
Монголын багийн хувцсыг танилцуулахдаа уламжлалт өвлийн спорт болох мөсөн шагайг олимпын нэгэн төрөлд багтахыг бэлгэдсэн байна. Тиймээс Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоотой хамтран ажиллажээ.






