Хоёрдугаар сард зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

Хоёрдугаар сард зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

Монгол Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос ирэх хоёрдугаар сард Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д зохион байгуулагдах үндэсний бөхийн болон цагаан сарын баярт зориулсан арга хэмжээг танилцууллаа. 

  • 01-ний Ням гарагийн 11:00 цагт Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
  • 07-ний Бямба гарагийн 13:00 цагт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 08-ний Ням гарагийн 11:00 цагт Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • 09-ний Даваа гарагийн 13:00 цагт Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
  • 09-ний Даваа гарагийн 13:00 цагт: Сар шинийн баяр зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан,
  • 10-ний Мягмар гарагийн 11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • 11-ний Лхагва гарагийн 11:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,
  • 11-ний Лхагва гарагийн 12:00 цагт: Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,
  • 12-ний Пүрэв гарагийн 11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 13-ний Баасан гарагийн 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,
  • 14-ний Бямба гарагийн 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,
  • 15-ний Ням гарагийн 13:00 цагт: Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан
  • 16-ний Даваа гарагийн 13:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
  • 17-ний Мягмар гарагийн 13:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,
  • 27-ний Баасан гарагийн 13:00 цагт: Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
  • 28-ний Бямба гарагийн 13:00 цагт: Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан
зураг
 

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн