Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас нэгдүгээр сарын 5-9-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа.

Хур тунадас:

  • Нэгдүгээр сарын 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар,
  • 07-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас,
  • 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

Нэгдүгээр сарын 06-нд нутгийн зүүн хэсгээр, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 08-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн