ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатыг хаалттай хорих ангид бүх насаар нь хорино

“Gem Mall” худалдааны төвд энэ оны зургаадугаар сарын 27-нд гарсан эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Прокуророос шүүгдэгч Н.Энхбатыг хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноох саналаа уншиж танилцуулав.

Эрүүгийн хууль

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

2. хүнийг

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн