Ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч зузаан нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна

12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 10-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Энэ нь 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байгаа аж.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн