Дархлаагаа дэмжиж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 29-ний 147-р тогтоолоор:
“2025.11.01-ний өдрөөс 2026.03.01-ний өдөр хүртэл томуу, томуу төст өвчнөөр өвдсөн зургаа хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарч байгаа ажил хөдөлмөр эрхэлдэг эх, эцэг, асран хамгаалагчид “Ажлын 5 хүртэлх хоног”-ийн цалинтай чөлөө олгоно.
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих зөвлөмж:
- Бүтэн нойр авах
- Гараа сайн угаах
- Амны хаалт хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн хийх
- Чийгтэй цэвэрлэгээ хийх
- Тогтмол агаар сэлгэлт хийх
- Ажлын ачааллаа зөв тохируулах
- Хамраа давсны уусмалаар угаах
- С амин дэмтэй жимс, ногоо хэрэглэхийг тус тус зөвлөж байна.