Капитрон банкны ТУЗ-ийн даргаар Б.Чандмань томилогдлоо

Капитрон банкны ТУЗ-ийн даргаар Б.Чандмань томилогдлоо
зураг
 

Капитрон банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Бат-Эрдэнийн Чандманийг арваннэгдүгээр сард албан ёсоор томиллоо.

Тэрээр 2013 оноос Капитрон банканд ажиллахдаа Бизнес тооцооны төвөөс ажлын гараагаа эхэлж Байгууллагын банк, Хөрөнгийн удирдлага, Мэдээлэл технологи цахим банк хариуцсан дэд захирал, Иргэдийн банк хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан туршлагатай.

Банкны удирдлагын багт ажиллах хугацаандаа тэрээр  мэдээлэл технологийн дэд бүтцийн шинэчлэлт, цахим бүтээгдэхүүн үйлчилгээ, ISO27001 зэрэг олон улсын стандарт нэвтрүүлэлт, актив пассивын удирдлага, банкны брэндинг, маркетинг, банкны тогтвортой хөгжилд чиглэсэн ESG төслүүдийг хариуцан ажиллаж хэрэгжүүлсэн.

Тэрээр “Өөрчлөлтийн шинэ боломжууд, хөгжлийн хурдацтай орчинд сайн засаглал, урт хугацааны сахилга бат нь банкны тогтвортой өсөлтийн үндэс болдог. ТУЗ-ийн даргын хувьд зохистой засаглалыг бэхжүүлэх, нээлттэй хамтын ажиллагаагаар дамжуулан хөгжлийг хурдасгах, мөн хүн төвтэй, ялангуяа харилцагчийг нэн тэргүүнд тавьсан соёлыг тууштай төлөвшүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн онцлов.

Үүнтэй зэрэгцэн Капитрон банкны Бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор Дугаржамцын Зоригтыг арванхоёрдугаар сард томилсон бөгөөд тэрээр банк, санхүүгийн салбарт 18 жилийн туршлагатай, Капитрон банканд харилцагчийн менежерээс ажлын гараагаа эхэлж, Салбарын захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Байгууллагын банкны газрын захирал зэрэг чухал албан тушаалуудыг хашиж байсан туршлагатай банкир юм.  

Капитрон банк нь сүүлийн жилүүдэд харилцагчийн туршлагыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, мөн боловсролын салбарыг дэмжсэн нийгмийн хариуцлагын төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Удирдлагын багийн энэхүү шинэчлэл нь банкны цаашдын хөгжил, стратегийг илүү амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.  

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн