(Fortinet-ийн Аюул заналын тайлан)


Хар зах дээр кибер гэмт хэргийн үйлчилгээ (Cybercrime-as-a-Service) эрчимтэй өсөж, хэрэглэгчийн нэвтрэх эрх, системийн эмзэг байдлыг ашиглах, мэдээллийг худалдаалах өндөр ашигтай зах зээл бий болсон тухай FortiGuard Labs-ийн 2025 оны “Олон улсын Аюул заналын Ландшафтын Тайлан”-д онцоллоо.
Сүлжээ болон кибер аюулгүй байдлын нэгдсэн шийдлээр дэлхийд тэргүүлдэг Fortinet компани 9-р сарын 10-ны өдөр “Fortinet Accelerate 2025–Mongolia” хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Сөүл, Хонг Конг, Шанхай, Тайпэй зэрэг Хойд Азийн 10 хотыг хамарсан аяллын нэг хэсэг бөгөөд “Fortify Your Tomorrow” уриан дор зохион байгуулагджээ. Монгол болон Ази дахь кибер аюулгүй байдлын салбарын манлайлагчид, шинийг сэтгэгчид, болон түншүүд зэрэг 300 гаруй мэргэжилтэн тус арга хэмжээнд оролцсон байна.


Хурлын үеэр Fortinet-ийн удирдлагууд болон бүс нутгийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд Ази дахь кибер аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудын талаар мэдээлэл өгч, байгууллагуудыг өөрчлөгдөн буй кибер орчинд амжилттай хамгаалалт хийхэд дэмжлэг үзүүлэх хиймэл оюунд суурилсан шинэ шийдлүүд-ээ танилцууллаа. Мөн Монгол Улсын Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн албанаас илтгэгч оролцож, бодлого, хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг хуваалцсан нь онцлог байв.
Шинэ гарч буй аюул заналд бэлэн байхын тулд хамгаалалтаа бэхжүүл
Хурлын төгсгөлд Fortinet компани мэдээллийн технологийн удирдлагууд болон CISO нарт дараах зөвлөмжүүдийг өгсөн байна:
- Аюул заналыг илрүүлэх уламжлалт арга барилаас Тасралтгүй аюул илрүүлэлтийн удирдлагад шилж: Дайснуудын зан үйл, халдлагын загварыг бодит нөхцөлд дуурайлган турших, эрсдэлийг харгалзан эрэмбэлэх, илрүүлэлт болон хамгаалалтын хариу үйлдлийг автоматжуулах илрүүлэлтийн идэвхтэй аргад шилжих. Endpoint, сүлжээ, үүлэн орчинд бодит халдлагын загвараар хамгаалалтаа тогтмол шалгахын тулд Breach & Attack Simulation (BAS) хэрэгслүүдийг ашиглах.
- Бодит халдлагыг дуурайлгах: Улаан болон ягаан багт хуваагдаж MITRE ATT&CK хүрээг ашиглан ransomware болон тагнуулын халдлагын эсрэг хамгаалалтаа шалгах.
- Довтолгооны гадаргууг багасгах: Attack Surface Management (ASM) хэрэгслүүдээр ил гарсан хөрөнгүүд, алдагдсан нэвтрэх эрх, ашиглагдах боломжтой эмзэг байдлыг илрүүлж, хар зах дээрх форумуудыг тогтмол хянах.
- Эрсдэл өндөртэй эмзэг байдлыг нэн тэргүүнд засварлах: Кибер гэмт бүлгүүдийн идэвхтэй хэлэлцэж буй эмзэг байдлууд дээр анхаарч, EPSS, CVSS зэрэг эрэмбэлэх тогтолцоог ашиглан нөхөөсний менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх.
- Хар захын тагнуулын мэдээллийг ашиглах: Хар захыг хянаж, шинээр гарч буй ransomware үйлчилгээ болон хактивистуудын зохион байгуулалтыг урьдчилан илрүүлж, DDoS болон вебийг чиглэсэн халдлагад бэлтгэлтэй байх.










Fortinet-ийн FortiGuard Labs зөвлөх үйлчилгээ нь дэвшилтэт технологи болон мэргэжлийн үйлчилгээний хослолыг ашиглан байгууллагуудыг аюул занал илрэхээс өмнө хамгаалалтаа бэхжүүлэхэд тусалдаг. Осол гарсан тохиолдолд FortiGuard Labs түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлж, нарийвчилсан шинжилгээ хийснээр нөлөөллийг бууруулж, дахин давтагдахаас сэргийлдэг.
Нэмэлт эх сурвалжууд:
- FortiGuard Labs-ийн 2025 оны Олон улсын Аюул заналын Ландшафтын Тайланг татаж авах
- FortiGuard Labs-ийн аюул заналын тагнуул, судалгаа болон халдлагын сэрэмжлүүлгийн талаар мэдэж авах
- FortiAI болон Fortinet-ийн хиймэл оюунд суурилсан инновацын тухай унших
- Fortinet Security Fabric-ийн талаар унших – бүх төрлийн байгууллагад тохирох end-to-end хамгаалалт бүхий, ransomware-оос сэргийлэх шийдэл
- fortinet.com/trust хуудсаар зочлон Fortinet-ийн инновац, хамтын ажиллагаа, бүтээгдэхүүний аюулгүй байдлын үйл явц, энтерпрайз түвшний шийдлүүдтэй танилцах
- Fortinet хэрэглэгчид байгууллагаа хэрхэн хамгаалж байгааг унших
- Fortinet-ийн бүтээгдэхүүний аюулгүй байдал, бүтээмжийн үнэнч байдал-ын бодлого, эмзэг байдал, мэдээллийн ил тод байдлын талаар
- Fortinet-ийг X, LinkedIn, Facebook, Instagram-аар дагах. Мөн блог болон YouTube сувагт бүртгүүлэх.
Fortinet-ийн тухай
Fortinet нь кибер аюулгүй байдал болон сүлжээний нэгдсэн шийдлээр тэргүүлэгч компани юм. Тэдний эрхэм зорилго нь хаана ч байсан хүмүүс, төхөөрөмж, өгөгдлийг хамгаалах. Өнөөдөр Fortinet нь 50 гаруй энтерпрайз түвшний бүтээгдэхүүн бүхий хамгийн том нэгдсэн портфолио-оор үйлчлүүлэгчдэдээ кибер хамгаалалтыг хүргэж байна. Хагас сая гаруй хэрэглэгчид Fortinet-ийн баталгаажсан, хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн олон патенттай шийдлүүдэд итгэж сонгодог.
Fortinet Training Institute нь салбартаа хамгийн өргөн хүрээтэй сургалтын нэг бөгөөд кибер аюулгүй байдлын сургалт, шинэ ажил мэргэжлийн боломжийг хүн бүрд нээлттэй хүргэх зорилготой. Нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай, ялангуяа CERT, төрийн байгууллага, их дээд сургуультай хамтран ажиллах нь Fortinet-ийн дэлхийн кибер тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх үүргийн гол хэсэг юм.
FortiGuard Labs – Fortinet-ийн шилдэг тагнуул, судалгааны байгууллага – хиймэл оюун, машин сургалтын дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчдэдээ цаг тухайд нь, тогтмол өндөр үнэлгээтэй хамгаалалт болон хэрэгжүүлэх боломжтой тагнуулын мэдээлэл хүргэдэг.
Дэлгэрэнгүйг fortinet.com, Fortinet Blog болон FortiGuard Labs-ээс үзнэ үү.