Эрүүл мэндийн салбарынхан цалингаа ₮3.5 саяд хүргэхийг шаардаж, энэ сарын 13-наас ажил хаялт эхлүүлэхээ мэдэгдлээ

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус салбарын ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Тус мэдээлэлд “Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх зөвлөлийн 13 дугаар ээлжит бус хурал өнөөдөр /2025.11.4/ болсон. Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байгааг бид өмнө нь мэдэгдсээр байсан. Гэвч бидний шаардлага шийдэлд хүрээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Маргааш /2025.11.5/ өглөө Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоолоо Эрүүл мэндийн6 яаманд албан ёсоор хүргүүлнэ. Ингээд ажлын таван хоногийн дараа бидний ажил хаялт албан ёсоор эхлэх болно” гэлээ. 

Эрүүл мэндийн салбарынхны ажил хаялт салбарын яамандаа мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дараа буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны Пүрэв гарагийн 08:00 цагт эхлэх юм байна. 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн