Боловсролын байгууллагын багш ажилтнууд үндсэн цалингаа нэмүүлэхийг шаардаж аравдугаар сарын 16-наас эхлэн ажил хаясан.
Ажлын 13 хоног үргэлжилсэн тэмцлийн уг арга хэмжээнд улс даяар нийтдээ 720 байгууллагын 40 гаруй мянган багш ажилтан нэгдсэнийг Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-ноос мэдэгдсэн.
Аравдугаар сарын 30-31-нд МБШУҮЭХ болон Боловсролын Яам санал, байр сууриа нэгтгэснээр хэлэлцээрийг амжилттай байгуулж, өнөөдөр Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам албан ёсоор бүртгэлээ.
Түүнчлэн ажил хаялт дуусгавар болсноор ажил хаялттай холбоотойгоор ямар нэг маргаан үүсгэхгүй, зарга гомдол мэдүүлэхгүй, шүүх арбитрын түвшинд гомдол гаргасан байсан бол бүрэн дуусгавар болгоно гэж нэмэлт хэлэлцээрт тусгажээ.