Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбоон (МҮШХХ)-ны Тэргүүлэгчдийн хурал энэ сарын 1-нд болжээ.
Уг хурлаар долоон дэд ерөнхийлөгчтэй болсноо зарлав. Тэдний нэг нь Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны дарга, хурандаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн Монгол Улсын Даяар дуурсагдах дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр аж.
Мөн
- Монгол Улсын хошой мэргэн З.Банзрагч,
- Монгол Улсын үлэмж дархан мэргэн Д.Гансүх,
- Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Идэрзориг,
- Монгол Улсын үлэмж дархан мэргэн М.Нямаа нарыг дэд ерөнхийлөгчөөр томилсноо зарлав.
Сонирхуулахад холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Монгол Улсын хошой мэргэн А.Энхжаргал ажиллах юм.