Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр маргааш эхлэхээр болжээ

Засгийн газраас Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хурал өнөөдөр болсон байна.

Хамтарсан хуралдаанаар маргааш буюу 10 дугаар сарын 30-нд эхлэх хэлэлцээрийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрийг Засгийн газраас баталсан удирдамжийн хүрээнд эхлүүлэхээр тогтсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдээлж буйгаар Оюутолгой төсөлтэй холбоотой гурван ажлын хэсэг байгуулагдсан юм. Тодруулбал Оюутолгойн гэрээний зээлийн хүү менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалсан. 

Лондоны арбитрын шүүх дээр гарсан маргаантай холбоотой асуудлыг Хууль зүйн дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа. Онтрэ компанитай холбоотой ажлын хэсгийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалсан аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн