Наадмын өдрүүдэд зөрчлийн шинжтэй 3,227, гэмт хэргийн шинжтэй 488 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Наадмын өдрүүдэд зөрчлийн шинжтэй 3,227, гэмт хэргийн шинжтэй 488 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт Үндэсний их баяр наадмын өдрүүдэд (2026.07.10-2026.07.14) нийт 9,446 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс зөрчлийн шинжтэй 3,227, гэмт хэргийн шинжтэй 488, залилах гэмт хэргийн 67, хүүхэд гэр бүл хүчирхийллийн 351, хулгайлах 79 дуудлага, мэдээлэл байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 317 удаагийн тохиолдол гарч, 414 хүнийг эрүүлжүүлжээ. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 8 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүлсэн аж.

зураг
 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн