Наадмын өдрүүдэд төлөвлөгөөт ажил үргэлжилж буй байршлуудаас бусад хэрэглэгчийг халуун усаар бүрэн хангана гэж УБДС ТӨХК-аас мэдээлээд буй.
Энэ зун дулааны шугамд засвар, шинэчлэлт хийх хуваарь ёсоор маргааш буюу долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 4-нийг дуустал 20 хоногийн хугацаанд:
- Хурд
- Эрэл
- Жигүүр грандын орон сууц орчим
- Баянгол зочид буудал
- Улсын драмын эрдмийн театр орчим
- Төв шуудан
- Хангарди ордон,
- Засгийн газрын ордон
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
- УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,
- Улсын I төв эмнэлэг
- МУБИС
- Нийслэлийн Өргөө амаржих газар,
- СЭЗДС
- Сайд нарын II эмнэлэг
- УСУГ-ын орчмын хэрэглэгчид
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
- Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид
- Төрийн тусгай хамгаалалтын газар
- Орос улсын элчин сайдын яам
- Улсын их дэлгүүр
- 40, 50-н орчмын хэрэглэгчид
- Цагдаагийн авто бааз
- ЗЦГ
- Стар эстэйтс
- Континентал зочид буудал
- Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид,
- Залуучуудын соёлын төв
- Төв усан бассейн орчим
- БНХАУ-ын ЭСЯ
- ШУТИС орчмын хэрэглэгчид орон сууц, ААН, Байгууллагын халуун усыг хязгаарлах нь.
ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 он)
2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээнд нийслэлийн төсвөөс ₮10 тэрбумыг зарцуулах бол халаалтын үнийн зөрүүд ₮7.1 тэрбумыг өгөхөөр баталжээ.