ФОТО: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав

“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд өнөөдөр чимгийн үнэмлэх гардууллаа.

  • Найм даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Баатар зоригт”,
  • Долоо даван шөвгөрсөн Улсын арслан Э.Батмагнайд “Саруул сайжрах”,
  • Зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Ц.Содномдоржид “Өнөд амгалант”,
  • Улсын арслан Э.Оюунболдод “Үнэн зоригт”,
  • Улсын заан Д.Хүдэрбулгад “Үнэн зоригт”,
  • Улсын заан С.Сүхбатад “Үнэн зоригт”,
  • Улсын харцага Э.Дашид “Үнэн зоригт”,
  • Тав даван шөвгөрсөн Улсын харцага Т.Бэгзсүрэнд “Өсөх идэр”
  • Улсын начин Б.Сосорбарамд “Өсөх идэр” чимэг олгосон гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн