Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Их насны морьд барианд орлоо.
Энэ жилийн баяр наадмын их насны уралдаанд 250 гаруй морь уралдсанаас
- Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Халтар хээр морь улсад хоёр дахиа түрүүлснээр “Түмэн эх” болсон бол
- Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, уяач Г.Чинзоригийн Дөлгөөн ногоон морь удаалж,
- Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, улсын алдарт уяач Г.Даваадалайгийн Саарал морь айргийн гуравт,
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн Хүрэн морь дөрөвт,
- Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Нямноровын Мөнхийн Бор морь айргийн тавд орлоо.