Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр өндөрлөлөө.
Одоогийн байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай, гарди Ө.Бат-орших, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улсын цолтой 56 бөх дөрвийн оноолтод үлдлээ.
Энэ даваанд нийт 64 хос, 128 бөх хүчээ үзэх юм. Маргааш буюу долдугаар сарын 12-ны Ням гарагт 09:00 цагаас бөхийн барилдааны дөрвийн даваа эхэлнэ.
Улсын цолгүй найман хос 16 бөх хоорондоо оноолтоор нугарав.
Тухайлбал
- аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Отгонбаатартай,
- хурц арслан Э.Мөнхбаатар аймгийн арслан Д.Буянттай,
- хурц арслан Б.Номиндалай хурц арслан Э.Дашдэмбэрэлтэй,
- хурц арслан Г.Төрмөнх, хурц арслан М.Төрбаттай,
- хурц арслан Б.Бадрал, хурц арслан У.Батцоожтой,
- хурц арслан С.Очирбат, хурц арслан Ц.Мөнхбаяртай,
- хурц арслан Н.Амгаланбаатар, хурц арслан А.Эрдэнэбаяртай,
- хурц арслан Х.Энхчулуун, хурц арслан Б.Өсөхбаяртай оноолт таарах аж.