Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Энэ сарын 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 06-р сарын 26- 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • 26-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 27, 28-нд нутгийн хойд хагаст,
  • 29-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +29…+34 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна. 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн