👍 Монгол Улсын 2025 оны ТОП-100 ААН-н 47-р байр, хүнс үйлдвэрлэлийн салбарын ТОП-5-д эрэмбэлэгдсэн Грийн группийн “Талын Монгол” үйлдвэрт Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон ТУЗ-н гишүүдийн зөвлөхүүд албан ёсны айлчлал хийлээ.
✍ Айлчлалын хүрээнд бүрэн роботжсон технологи бүхий хоногт 100 тн-н хүчин чадалтай Талын Монгол үйлдвэрийн үйл ажиллагаа, Грийн группийн хөгжлийн бодлоготой танилцав.
🌍 Грийн групп нь Монгол орны нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхийн 8 улсад амжилттай экспортолж байна. Мөн БНСУ, Япон болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд байр сууриа бэхжүүлэн, Монгол брэндийн үнэ цэнэ, экспортын боломжийг улам тэлэхээр зорин ажиллаж байгаа юм.
🤩 Цаашид Грийн групп нь инноваци, дэвшилтэт технологид суурилсан, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадвар бүхий бизнесийн моделийг хөгжүүлэхээр зорьж байна.