Б.Пүрэвдагва: Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулна

Б.Пүрэвдагва: Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулна

Хотын дарга өнөөдөр нийслэлийн тодорхой байршлуудад ажиллаж байна.

Энэ үеэр “СБД-ийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай байгуулна” гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва хэллээ. 

Тэрбээр “Улаанбаатар хотод дан ганц Рио парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гадна гэр хорооллын бүсэд ногоон байгууламж барих бодлогын хүрээнд Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэнгийн ажил үргэлжилж байна. 

Нийтдээ 85 газрыг чөлөөлөхөөс 74 газрыг чөлөөлсөн. Үлдсэн 11 нэгж газрыг чөлөөлөх шаардлагатай байгаа” гэдгийг хэллээ. 

Ногоон байгууламж нь:

  • 133 машины зогсоолтой 
  • Нас насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайтай
  • Хиймэл нуур үүсгэж, үер усны аюулаас сэргийлэх зориулалт бүхий цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг төлөвлөжээ. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн