ФОТО: Л.Анхзаяа Улаанбаатарын Их Дуулгаас АЛТАН медаль хүртлээ

Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг Улаанбаатар Их Дуулгын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг жингийн бөхчүүд хүч үзлээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Анхзаяа алт, О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр багийн дүнгээр Япон зургаан алт, хоёр мөнгөн медалиар тэргүүлж буй бол Монголын баг нэг алт, хоёр хүрэл медаль, Азербайжан, БНСУ тус бүр нэг алт, нэг хүрэл зүүсэн амжилтаар удаалж байна.

Тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн таван барилдаан болох юм.

ФОТО

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн