Богд банк нь “Монголын Үндэсний Олимпийн Хороо”-той түншлэлийн гэрээ байгуулж, цаашид албан ёсны түнш байгууллага /Official Partner/-р хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул, МҮОХ -ны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Гэрээний хүрээнд Богд банк МҮОХ -ны таван цагариг бүхий логог гэрээний хугацаанд эзэмших эрхтэй болохын зэрэгцээ тив дэлхийн наадамд эх орноо төлөөлж буй баг, тамирчдаа дэмжин хамтран оролцох боломж бүрдэнэ. Ингэснээр олимпизмийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн эрүүл мэндийн хөдөлгөөнийг дэмжихэд эерэг нөлөөлөл үзүүлж чадах юм.
Богд банк нь спортыг дэмжих чиглэлд томоохон ажлуудыг ивээн тэтгэж, дэмжиж ирсэн. Өнгөрсөн хугацаанд сагсан бөмбөгийн Танан гарьд баг, E-Sport болон Таеквондогийн спортыг санхүүжүүлж, эдгээр спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байдаг.
Спортыг дэмжигч Богд банк – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ