ДАШТ-ээс Канадчууд түүхэн оноогоо авч, АНУ анх удаа өрсөлдөгчийнхөө хаалганд дөрвөн гоол орууллаа

ДАШТ-ээс Канадчууд түүхэн оноогоо авч, АНУ анх удаа өрсөлдөгчийнхөө хаалганд дөрвөн гоол орууллаа

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өчигдөр хөшгөө нээсэн билээ.

Өнөөдөр АНУ болон Канад нээлтийн тоглолтоо хийв. “B” хэсгийг толгойлж байгаа канадчууд эхний тоглолтоо Босни ба Херцеговин багийн эсрэг тулсан юм. Хоккейн эх орныхон хөлбөмбөгийн түүх нь даруухан. Тэд 1986, 2022 онд ДАШТ-д өрсөлдсөн түүхтэй ч хэсгээсээ гарах нь бүү хэл оноо авч байсангүй.

Тэгвэл Торонто хотод болсон тус тоглолтод канадчууд 1:1-ээр эвийн гэрээ байгуулснаар түүхэндээ анхны оноогоо авав. 

зураг
 
зураг
 

Босничууд Йово Лукичийн 21 дэх минутад оруулсан гоолын ачаар тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч талбайн эздийн идэвх, дараалсан олон довтолгоо 78 дахь минутад үр дүнгээ өгсөн юм. Өдгөө 31 настай Кайл Ларин тооны харьцааг тэнцүүлснээр түүхэнд нэрээ үлдээыв. 

зураг
 

Харин “D” хэсгийг толгойлж буй АНУ-ын баг Лос Анжелест хэсгийн эхний тоглолтоо хийсэн юм. Тэд Өмнөд Америкийн хүчтэй багуудын нэг Парагвайг 4:1-ээр илүүрхлээ. Сэм авгын хөлбөмбөгчид ДАШТ-ий түүхэнд анх удаа нэг тоглолтод өрсөлдөгчийнхөө хаалганд дөрвөн гоол оруулсан нь энэ. Дамиан Бобадилла долоо дахь минутад өөрийнхөө хаалганд гоолдсон бол Флорин Балогүн 31 болон 45 дахь минутад тооны харьцааг холдуулсан. 

Хоёрдугаар хагасын 73 дахь минутад бразил гаралтай парагвайн тоглогч Маурисио нэр төрийн ганц гоолыг оруулсан ч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Рейна эцсийн цэгийг хатгав.

АНУ-ын хөлбөмбөгчид 1930 оны ДАШТ-ээс хойш энэ тэмцээнд өрсөлдөгчийнхөө хаалганд гурван гоол оруулж байгаагүй юм. Сонирхуулахад Уругвайд болсон тэр дэлхийн аваргад америкчууд Бельги, Парагвайг тус бүр 3:0-ээр хожсон удаатай.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн