Хэдхэн хоногийн дараа АНУ, Мексик, Канадын нутагт болох хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) нээлтээ хийнэ.
АНУ-тай маргаантай байгаа Ираны хөлбөмбөгчид тус тэмцээнд оролцох бэлтгэлийн бааздаа орон нутгийн цагаар Ням гарагийн үүрээр байрлажээ.
Тэд АНУ-ын Сан Диего хотын ойролцоо оршдог Мексикийн Тихуана хотоос тэмцээнд оролцох юм.
Энд Туркийн шигшээ багийнхан сүүлийн гурван долоо хоног байрлаж байсан аж.
Ираны шигшээ баг АНУ-ын Аризона мужид байрлахаар төлөвлөж байсан ч эцсийн мөчид Тихуанаг сонгожээ. Учир нь албаны зарим гишүүдийн виз гарах эсэх нь тодорхойгүй байв.
Хэдийгээр өнгөрсөн Баасан гарагт Ираны шигшээ багийн бүх тамирчдын виз гарсан ч албаны зарим хүнд хил нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзсан юм.
Ираны шигшээ баг ДАШТ-ий G хэсэгт орсон. Тэд Лос Анжелес хотын ойролцоо Шинэ Зеланд болон Бельгийн багтай өрсөлдөх бол хэсгийн сүүлийн тоглолтоо Египетийн эсрэг энэ сарын 26-нд Сеатл хотод өрсөлдөх хуваарьтай билээ.
Иран болон АНУ-ын баг хоёул хэсгээсээ хоёроор шалгарсан тохиолдолд хасагдах шатны эхний даваанд учраа таарах юм.
Эх сурвалж: Reuters