Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбай болон Монголын Хүүхдийн Ордонд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн.
Үүнтэй холбогдуулан хоёр байршилд зам хаагдах юм.
Тухайлбал
- Гэндэнгийн гудамжийг 08:00 цагаас 22:00 цаг хүртэл,
- Жуулчдын болон А.Амарын гудамж, төв талбайн зүүн, баруун талыг 06:00 цагаас 20:00 цаг хүртэл хаах юм байна.