Э.Батшугар: 2028 онд Монгол Улсын бүх баг интернэт сүлжээтэй болно

Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөөг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам /ЦХИХХЯ/-ны сайд Э.Батшугар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. 

Монгол Улсад нийт 1,650 баг байдгаас 104 баг нь ямар ч сүлжээгүй байдаг аж. Иймд 2027-2028 онд эдгээр багуудыг сүлжээтэй болгох аж. Мөн 147 баг нь 2G буюу интернэт орох боломжгүй, зөвхөн утсаар ярьдаг сүлжээтэй байгаа учир 4G сүлжээ оруулахаар болсон байна. 

2028 онд Монгол Улсын бүх баг интернэт сүлжээтэй болсноор төрийн үйлчилгээг цахимаар олгох зэрэг асуудлуудыг бүрэн шийднэ гэв. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн