Шинийн 1-ний өдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтвортой байна

Шинийн 1 буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтвортой, салхи шуурга багатай хүйтний эрч сулавтар, өдөртөө дулаахан байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв: 

Агаарын температур:  

  • Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, 
  • говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, 
  • бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн байна. 

Хур тунадас:  

  • 19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 
  • 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 
  • 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: 

  • 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор,
  • 20-нд ихэнх нутгаар,
  • 21-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн