Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа

Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа

БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан Олон улсын математикийн 67 дугаар олимпиад (IMO 2026)-д Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, 2 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртсэн сурагчид болон дасгалжуулагч багш нарыг Капитрон банк талархал илэрхийлэн хүлээн авч уулзлаа.

Капитрон банк нь боловсрол, шинжлэх ухаан, тэр дундаа математикийн боловсролыг тогтвортой дэмжих зорилгын хүрээнд Капитрон банк 2024 оны 11 дүгээр сард Монголын Математикийн Олимпиадын Хороотой хамтын ажиллагаагаа эхлүүлж, математикт авьяас, сонирхолтой хүүхэд, залуусыг дэмжих, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гурав дахь жилдээ тууштай хэрэгжүүлж байна.

Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаагаа цаашид тогтвортой өргөжүүлж, 2029 онд Монгол Улсад зохион байгуулагдах Олон улсын математикийн олимпиадыг (IMO 2029) зохион байгуулах үйл ажиллагаанд хамтран ажиллах юм.

зураг
 
зураг
 

“Оюунлаг ирээдүйг дэмжигч” санаачилгын хүрээнд Капитрон банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо тохиолдуулан хүүхэд, залуусын боловсролын чанар, хүртээмжтэй байдалд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд нийт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн мэдлэгтэй, чадварлаг, бүтээлч хүүхэд бүр Монгол Улсын гэрэлт ирээдүй билээ.

Өнөд дэвжих өсөлтийн түүчээ – 25 жил

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн