2026 оны эхний долоон сард Монгол Улс 7.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлчилгээ импортоор авчээ.
Гол нэрийн импортын барааны бүтцийн 21.8 хувь нь нефтийн бүтээгдэхүүн, 8.5 хувь нь суудлын автомашин байна. Тухайлбал дээр дурдсан хугацаанд 550.5 мянган тонн автобензин импортоор авсан нь өмнөх жилийн мөн үеэс 14.8 хувь өссөн дүн бол суудлын 52,225 автомашин импортолсон нь өмнөх жилээс 24.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
Түүнчлэн манай улс оны эхний долоон сард 142.6 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээлсэн.
Хүнсний бүтээгдэхүүний тухайд 94.7 мянган тонн хүнсний ногоо,40 мянган тонн элсэн чихэр гаднаас авсан нь өмнөх жилийн мөн үеэс 10-12.4 хувь өссөн дүн.
Мөн жимс, самрын импорт өмнөх жилийн мөн үеэс 38.6 хувь, тахиа, гахайны мах, өөхнийх 31.8 хувиар тус тус нэмэгджээ.

