УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцлахаар болсон талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Уг арга хэмжээтэй холбоотойгоор хаасан авто замуудын хөдөлгөөнийг 12:00 цагт нээх бөгөөд өнөөдөр тэгш, сондгой хязгаарлалт мөрдөх хэвээрээ юм байна. Өнөөдөр сондгой цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Харин төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжлэх юм байна.