“FICO Summit 25: Power Your Decisions” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

“FICO Summit 25: Power Your Decisions” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Зээлийн оноо, зээлийн шийдвэрийн гаргалтын системээр дэлхийд тэргүүлэгч FICO корпорацын төлөөлөгчид Монгол Улсад ээлжит удаа хүрэлцэн ирж, “FICO Summit 25: Power Your Decisions” арга хэмжээнд оролцлоо.

Тус арга хэмжээний хүрээнд FICO корпорацын төлөөллүүд болох дэд ерөнхийлөгч, Зээлийн мэдээллийн түншлэл хариуцсан захирал Майк Манатон, Зээлийн оноо хариуцсан захирал Анкит Кханделвал, онооны захирал Пратибха Гупта, Ази, Номхон далайн бүс нутагт FICO Platform Solutions хариуцсан захирал Гаутам Мехта болон санхүүгийн үйлчилгээний салбарт 18 гаруй жилийн туршлагатай, залилан болон эрсдэлийн зөвлөх Марк Робертс нар хүрэлцэн ирж Blaze Advisor, Falcon Fraud Manager зэрэг дэлхийд тэргүүлэгч шийдлүүдийг танилцуулж, зээлийн онооны систем, шийдвэрийн автоматжуулалт болон санхүүгийн залилангийн эсрэг дэвшилтэт технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцсанаас гадна панел хэлэлцүүлэгт арилжааны банкны салбарын төлөөллүүдтэй оролцон санаа бодлоо солилцлоо.

Нэмж дурдахад FICO (Fair Isaac Corporation) нь АНУ-д төвтэй, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг зээлийн оноо болох FICO системийг бий болгосон байгууллага бөгөөд 1956 оноос хойш хиймэл оюун, өгөгдлийн аналитикт суурилсан шийдвэрийн системүүдийг хөгжүүлж ирсэн юм.

FICO корпорацын дэд ерөнхийлөгч, Зээлийн мэдээллийн түншлэл хариуцсан захирал Майк Манатон хэлэхдээ:

  • FICO оноо 35 гаруй жилийн турш дэлхийн 40 гаруй улс, таван тивд зээлийн тогтолцооны гол бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн. Манай онооны шийдлүүдийг тухайн улсын онцлогт нийцүүлэн хурдан, үр дүнтэй нэвтрүүлэх боломжтой бөгөөд ингэснээр хэрэглэгчдийн зээлд хандах боломжийг өргөжүүлж, зээлдүүлэгчдэд мэдээлэлд суурилсан, оновчтой шийдвэрийг богино хугацаанд гаргах нөхцөл бүрдүүлдэг” гэж тэр онцоллоо.

Тэрбээр мөн,

  • FICO Summit 25 арга хэмжээний хүрээнд Сайнскор Зээлийн мэдээллийн сантай хамтран Монгол Улсад зээлийн шийдвэр гаргах үйл явц, түүний сайжруулалт, хөгжлийг түргэтгэх чиглэлээр ажиллаж байна. Сайнскор Зээлийн мэдээллийн сангийн туршлага болон FICO корпорацийн дэлхийн аналитикийн чадамжийг нэгтгэснээр бид зээлдүүлэгчид болон зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, FICO оноог өргөнөөр хэрэглэхийг дэмжиж байна. Энэ нь зээлдүүлэгчдийг илүү дэвшилтэт эрсдэлийн удирдлагын арга хэрэгсэл, гүнзгийрсэн багцын шинжилгээгээр хангаж, Монголын зээлийн экосистемийг өгөгдөлд суурилсан шийдвэрээр бэхжүүлж байгаа юм гэж нэмж хэлэв.

Түүнчлэн тэрээр дэлхийн банк, санхүүгийн салбарт нөлөөлж буй чиг хандлагын талаар ярихдаа:

  • Хиймэл оюун ухаан болон дэвшилтэт аналитик нь зээлийн шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлагад улам чухал үүрэг гүйцэтгэж байна. FICO корпораци олон жилийн турш AI технологийг зээлийн оноо боловсруулах, луйврын илрүүлэлт, өгөгдөлд суурилсан загвар хөгжүүлэлт зэрэгт хариуцлагатайгаар ашиглаж ирсэн. Гэхдээ AI технологийг ашиглахдаа зохицуулалт, бодлогын талуудыг мөн анхаарах шаардлагатай хэмээн дурдлаа.

Сайнскор зээлийн мэдээллийн сан нь Монгол Улсад FICO оноог 2024 оноос албан ёсоор нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар санхүүгийн салбарын 150 орчим банк болон ББСБ-ууд зээлийн шийдвэр гаргалтдаа ашиглаж байна. Энэхүү арга хэмжээ нь FICO оноо Монголд нээлтээ хийснээс жилийн дараа зохион байгуулагдаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын зээлдэгчдийн зээлийн түүхийн ил тод байдал, онооны найдвартай хэрэглээ нэмэгдэж буйг Сайнскор ЗМС-ийн удирдлагууд онцоллоо.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн