“The MongolZ” баг IEM Chengdu-2025 тэмцээний хоёр дахь тоглолтдоо хожигдов

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн Хятад улсын Чэнду хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд манай улсын “The MongolZ” баг Азийн чансааны оноогоор уригдсан. 

Манай улсын баг А хэсгийн хоёр дахь учраандаа Данийн “Astralis”-ийн эсрэг “Во3” (гурван “map”-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай хожигдов. Ингэснээр тэд “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээний А хэсгийн доод хүснэгт рүү унаж байна.

Гэхдээ “The MongolZ” баг маргааш 12:30 цагт (цаг нь өөрчлөгдөж болзошгүй) Хятадын “TYLOO” болон Бразилын “paiN Gaming” багийн аль хожсонтой нь тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглохоор болж байна. Хэрэв тус тоглолтод хожвол А хэсгээс Playoffs шатанд тоглох гурав дахь эрхийн төлөө үргэлжлүүлэн 17:30 цагт тоглох хуваарь гарчээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн