Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч, Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны ерөнхийлөгч асан Кирсан Николаевич Илюмжинов манай улсад айлчилж байна.
Энэ үеэр түүнийг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучууд (ССАЖЗЯ)-ын сайд Ч.Ундрам хүлээн авч, оюун ухааны спортын талаар саналаа солилцсон юм.
Уулзалтын үеэр Кирсан Илюмжинов өөрийн нэрэмжит шатрын сургуулийг Монголд байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулж, цаашид салбарын яамтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Швейцарт төвтэй FIDE 1924 онд байгуулагдсанаасаа хойш долоон ерөнхийлөгчийн нүүр үзсэн. К.Илюмжиновын хувьд шатрын холбооны долоо дахь ерөнхийлөгчөөр 1995 онд сонгогдоод 23 жил ажилласан түүхтэй юм.