Grammy Awards 2026: Ялагчдын жагсаалт

Грэммийн шагнал гардуулах 68 дахь удаагийн арга хэмжээ өнөөдөр АНУ-ын Лос Анжелес хотод боллоо. Grammy Awards 2026-н томоохон ялагчдаар Bad Bunny, Lady Gaga, Kendrick Lamar, Lola Young болон Olivia Dean тодров.

Энэ удаагийн ёслолд Америкийн рэппер Kendrick Lamar хамгийн олон буюу есөн төрөлд нэр дэвшиж тавынх нь эзэн болсон юм. Bad Bunny Грэммийн 68 жилийн түүхэнд латин цомгоор шилдэг цомогт шалгарсан анхны уран бүтээлч болов. К-поп салбарын анхны Грэммийн шагналыг “KPop Demon Hunters” энимэйшн киноны дуу “Golden” хүртэв. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн