Дэлхийн зурагтын салбарт 19 жил дараалан №1-т буй Samsung TV-г PC mall-с хамгийн хямдаар авах боломжтой

Дэлхийн зурагтын салбарт 19 жил дараалан №1-т буй Samsung TV-г PC mall-с хамгийн хямдаар авах боломжтой

Дэлхийн зурагтын салбарт 19 жил дараалан №1 байр сууриа хадгалж буй Samsung брэндийн хамгийн шинэлэг DU цувралын ухаалаг зурагтуудыг PC Mall дэлгүүрийн бүх салбаруудаар хамгийн хямд үнээр худалдаалж байна.

Найр, хурим болон гэр бүлийн баярт мөчүүдэд зориулсан энэхүү урамшуулал 2025 оны 9 дүгээр сарын 30-г дуустал үргэлжлэх бөгөөд хэрэглэгчид урьдчилгаа төлбөргүйгээр, ердөө 10 минутын дотор лизингээ шийдүүлээд авах боломжтой болж байна.

зураг
 

Samsung нь дэлхийн зурагт үйлдвэрлэлийн чиг хандлагыг тодорхойлж буй брэнд бөгөөд өнгөний нарийвчлал, дуу дүрсний чанар, дэвшилтэт ухаалаг технологиороо өрсөлдөгчдөөсөө ялгардаг. Энэ удаагийн онцлох бүтээгдэхүүнүүд бол DU7100 болон DU8000 цувралын 50–75 инчийн зурагтууд юм.

PurColor өнгөний технологи нь өнгөний ялгарал, бодит мэт дүрслэлийг шинэ түвшинд хүргэж байгаа бөгөөд зөвхөн дүрсний чанараар зогсохгүй, Motion Xcelerator технологиор спорт болон тоглоомын дүрсийг асуудалгүй дамжуулах, AirSlim дизайн нь хаана ч байршуулах боломжтой болгож, бусад олон төхөөрөмжтэй холбогдоход хялбар ухаалаг технологи болсон юм.

зураг
 

Онцлох бараа: “Samsung UE65DU7100UXCE – 65 инч ухаалаг зурагт” 

Хиймэл оюун ухаанд суурилсан дүрс боловсруулалтын системтэй тул өнгөний балансыг автоматаар тохируулж нүдэнд илүү таатай, тод харагдуулна. Маш нарийн хүрээтэй хийц нь дэлгэцийн талбайг илүү өргөн харуулахаас гадна өнгөний ялгарал нь бодит мэт амьд мэдрэмж төрүүлнэ.

зураг
 

PC Mall бүх салбараар Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн зурагтуудыг 20%-с 55%-ийн хямдралтай авах боломжтой. Том дэлгэцийн 4K UHD-с эхлээд дээд зэрэглэлийн 8K Neo QLED зурагт хүртэл өргөн сонголт таныг хүлээж байна.

Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар зурагт сонгохдоо өрөөний хэмжээ, дэлгэцийн технологи, нягтаршил болон ашиглах зориулалтаа анхаарах нь зүйтэй. Жишээлбэл, танай буйдан зурагтаасаа 1.9м-2.1м зайд байрладаг бол 55 инчийн 4K QLED загвар тохиромжтой бол илүү том талбайд 65 инчийн Crystal UHD илүү тохиромжтой. 

зураг
 

Samsung брэндийн шинэ үеийн ухаалаг зурагтуудын давуу тал нь зөвхөн үзүүлэлтээрээ бус, хэрэглэгчийн амьдралын хэв маягт нийцсэн технологийн шийдлээрээ онцлог. Тиймээс гэр бүлийн нандин мөч, баярт өдрүүдийн дурсамжтай мөч бүрийг хамт өнгөрөөх ухаалаг зурагтаа хамгийн хямд үнээр PC Mall-с авах боломжтой.

Хугацаа: 9-р сарын 30-г дуустал
Байршил: PC Mall бүх салбарт хэрэгжинэ.
Утас: 7575-3535
Онлайн дэлгүүр: pc-mall.mn

PC Mall | We have it all

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн