Энэ сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2025 оны 11 дүгээр сарын 10-20-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 12-нд Хэнтийн уулархаг нутгаар,
- 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,
- 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутаг,
- 16-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- Ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 13-нд Алтайн салбар уулсаар,
- 14-нд ихэнх нутгаар,
- 15-нд нутгийн зүүн хагаст,
- 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Хугацааны эхэн болон сүүлээр хүйтний эрч сулавтар байх боловч
- 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,
- 15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус,
- Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө -3…-8 градус,
- бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.
Улаанбаатарт энэ сарын 11-12-нд шилжих шөнө ялимгүй цас орно
Хур тунадас: 11-12-нд шилжих шөнө ялимгүй цас, 14-15-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14-15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-17 градус, бусад хэсгээр -7…-12 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.
14-16-нд хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20..-25 градус, бусад хэсгээр -15…-20 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.