Монголыг гадаадад сурталчлах зорилгоор CNN, Edelman, Fulham клубтэй байгуулсан гэрээний зардлын эх үүсвэрийг шалгаж эхэлжээ

Монголыг гадаадад сурталчлах зорилгоор CNN, Edelman, Fulham клубтэй байгуулсан гэрээний зардлын эх үүсвэрийг шалгаж эхэлжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүн, хууль тогтоомжийн нийцэлд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар “Эдэлман Сингапур” компани, АНУ-ын “Си Эн Эн” агентлаг, ИБУИНХУ-ын “Фүлхэм” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны хэрэгжилт, үр дүнг шалгах аж.

Түүнчлэн дээрх байгууллагуудтай байгуулсан шийдвэр, зардлын эх үүсвэр, зарцуулалт, худалдан авалт, санхүүгийн тайлангийн хууль, тогтоомжийн нийцэл зэргийг шалгана.

Хяналт шалгалтын үр дүнг Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэх аж. 

зураг
 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн